Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Монгол Улсын шүүхийн индекс 1.28 оноогоор ахилаа

Монгол Улсын шүүхийн индексийн судалгааны 2023 оны тайланг “Нээлттэй нийгэм форум”-аас өчигдөр танилцуулав. Эл судалгаа нь шүүхийн дүн мэдээ, олон нийт, мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагааны талаарх санал бодлыг судалж, үр дүнг тоон утгаар илэрхийлдгээрээ онцлог. 100 оноогоор хэмжигддэг шүүхийн индексээр манай улс 2023 онд 53.22 оноо авчээ. Энэ нь 2021 оны дүнгээс 1.28 оноогоор ахисан үзүүлэлт юм байна. Индексийн үзүүлэлтийг дараах шалгуураар хэмждэг аж.
Уржигдар 10 цаг 00 мин

Хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээнээс шимтгэл авдаг заалтыг хүчингүй болгохыг 10 300 хүн дэмжжээ

Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авдаг хуулийн зохицуулалтыг иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд эсэргүүцэж, холбогдох заалтыг хүчингүй болгуулах цахим өргөдөлд гарын үсэг зурж эхэлжээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-т “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган тооцно” гэж тусгасан нь ажил олгогч, даатгуулагчдыг давхар хохироосон, бизнесийн үйл ажиллагаа, иргэдийн боломжийг хязгаарласан зохицуулалт гэж үзэж байна.
2024-10-30

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхний хэрэгтэй прокурор танилцаж байна

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудыг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлснээс хойш сарын хугацаа өнгөрч байна. Одоогоор прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсвэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар яман нэгэн шийдвэр гаргаагүй аж.
2024-10-29

Авлигын 19 хэргийг шүүхэд шилжүүлэх нь

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны аравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-10-28

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг хилээр гарахыг хориглон суллажээ

Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд ажиллаж байсан Н.Баяртсайханыг өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын хилээр орж ирмэгц нь саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байв.
2024-10-28

Цагдаагийн генералуудад ажлын гараагаа эхэлсэн газрууд нь хүндэтгэл үзүүлээ

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг угтан Тээврийн цагдаагийн алба (ТЦА), түүний бүрэлдэхүүнд багтдаг Төмөр замын цагдаагийн газар (ТЗЦГ)-аас хошууч генерал М.Ганболдыг урьж, уулзалт зохион байгууллаа.
2024-10-25

Онон, Балжийн байгалийн цогцолборт газрыг  тусгай хамгаалалттай болгох төсөл хэрэгжүүлж эхлэв

“Өвлөгдөн үлдэх газар нутаг-Онон, Балжийн байгалийн цогцолборт газар” төслийг уржигдраас хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийг олон улсын “Дэ нэйче консерванси” (TNC) болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлэх аж.
2024-10-24

49 настай эрэгтэй галд өртсөний улмаас амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байшин шатаж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, тус дүүргийн нэгдүгээр хороонд байшин шатаж байна гэх дуудлага өчигдөр 01.41 цагт Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ.
2024-10-23

Түрээсийн дугуй, скүүтерийн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа түр зогсоож эхлэв

Түрээсийн дугуй, скүүтерийн үйлчилгээг уржигдраас түр зогсоож эхэлжээ. Өвлийн улирал ойртож, цас орон халтиргаа гулгаа ихэссэн тул ийнхүү шийдсэн байна. Тухайлбал, “Jet sharing Mongolia” компани үйлчилгээгээ уржигдраас ирэх хавар хүртэл зогсоолоо.
2024-10-23

Төрд ажиллах хүсэлтэй 609 иргэний мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 372 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 237 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-10-22

Татварын байцаагчид “Шинжиан шинфа”-гийн захирал хахууль өгсөн хэргийг дахин шийдвэрлүүлнэ

“Төрийн банк”-ны албан тушаалтнуудад хахууль өгсөн хэмээн ял шийтгүүлсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” компанийн удирдах албан тушаалтан Сүн Гуан Чен энэ төрлийн хэрэгт холбогдон хоёр дахь удаагаа ял шийтгүүлээд буй билээ. Тэрбээр дээр дурдсан банкны удирдах албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэгт хоёр жил хорих ял шийтгүүлж байв.
2024-10-22

Долгионтой зам тавьчхаад, дараа жил засаад өгье гэв

Энхтайваны гүүрнээс 120 мянгатын уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хаасан. Хотын хамгийн их ачаалалтай замуудын нэгийг ийн хаасан учраас амралтын өдрүүд таарсан ч түгжрэл маш их байв. Хотын дарга Х.Нямбаатарын “алдарт” зам засварын ажлын балаг нь үүгээр дууссангүй. Бараг л хот даяар түгжрэл үүсгэн байж зассан замынх нь тэгш байдал алдагдаж, долгион үүсээд, энхэл донхол болчихжээ. Нийслэлийн бондын буюу дараа нь татвар төлөгчид буцаан төлөх мөнгийг зам засах нэрээр ингэж үрэн таран хийж буй хэрэг. Тэгэхдээ бүр зүгээр байсан замыг долгионтой болгочихлоо, арай ч дээ.
2024-10-22

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг шалгаж дууссан ч хэрэгтэйгээ танилцахгүй байна

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар өнгөрсөн сарын 16-нд Боловсролын сайд П.Наранбаярыг хэвлэлийн хурал хийж байх үед нь элдэв үгээр дайрч, барьж явсан өндгөө шидээд зогсохгүй, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай нь барилцаж авсан билээ. Эл үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.2-1 дэх хэсгийн Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэх заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгасан юм.
2024-10-22

“МҮХАҮТ-ын хуулийг шинэчилснээр бизнесийн салбар дахь төрийн оролцоог хязгаарлах боломж бүрдэнэ”

“МҮХАҮТ-ын хуулийг шинэчилснээр бизнесийн салбар дахь төрийн оролцоог хязгаарлах боломж бүрдэнэ”
2024-10-21

Авлигын эсрэг хуулийн реформ ингэж хэрэгжиж эхэллээ

-Ашгийн төлөө төрд ажиллаж болдоггүйг авлигатайгаа гардуулсан албан хаагчид харуулж байна-
2024-10-21

Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 9 настай хүүгээр хурдан морь унуулж байжээ

Иргэн А нь нэр бүхий хоёр иргэнтэй барьцаат зээлийн гэрээ байгуулж, өнгөрсөн оны гуравдугаар сараас 9 настай хүүгээр морь унуулж, авсан цалингаас нь хасуулж, зээлээс нь суутгуулж байжээ.
2024-10-19

Цагдан хорих байранд хоригдогч амиа егүүтгэхийг завдсан үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ

Цагдан хорих байранд хоригдогч амиа егүүтгэхийг завдсан үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ
2024-10-18

“Халтуурчид”-ыг хувийн компаниудын “халаас”-нд оруулах уу

Хүйтний улирал эхэлсэн энэ үед нийслэлд хамгийн эрэлттэй болдог унаа нь такси. Гэвч манай хотын таксины үйлчилгээ хувийн машинтай иргэд, хэн дуртай хүний хийдэг ажил болсон гэхэд хилсдэхгүй.
2024-10-18