Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа. Улмаар Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав.
2023-05-31
Үнэмлэхүй олонхтой парламент Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг Ардын намынхан хоёр дахь удаагаа хийж байна. Үнэхээр ч улс төрийн аль нэгэн хүчин үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн үедээ л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй буюу багадаа 57 гишүүний саналаар батлах ёстой. 2000 онд “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахад ч МАХН (өнөөгийн МАН) УИХ-д 72 суудалтай байв.
2023-05-31
Ерөнхий сайд соёл урлагийн салбарынхантай уулзлаа
Салбар бүрийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж, санал бодлыг нь сонсож байгаа маань ч үүнтэй холбоотой. Соёлын салбарт бодлогын тасалдал үүссэний үр дагавартай өнөөдөр нүүр тулж байна. Бид анх удаа үндэсний нэгдмэл үнэт зүйлийг нэгдүгээрт дэвшүүлж, хүний хөгжил, нийгэм, эдийн засаг гэсэн гурван тулгуурт, урт хугацааны бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Тууштай байж л үр дүнд хүрнэ. Түүнчлэн салбарынхны оролцоо, санал зөвлөмж чухал” гээд цаашид бодлогоор дэмжихээ илэрхийллээ. Мөн соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааныхтай дүйцүүлэхийн тулд улсын төсвийг тодотгоно гэв.
2023-05-30
Өнгөрсөн мэдээллийг өнөөдөр ил болгож, улстөржмөөргүй байна
...“Шил” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал“өмчлөөд” авчихлаа. Засгийн газраас явуулж буй эл үйл ажиллагааны “автор” болохыг зорьж байгаа нь даваа гараг бүрт хийдэг ээлжит мэдээллээс нь илт анзаарагдаж буй....
2023-05-29
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
Засгийн газраас санаачлан боловсруулсан Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог сайжруулах, аюулг үй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглүүлэн хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэхээр тусгасны дагуу дээрх төслийг боловсруулжээ
2023-05-26
Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган болж байна. Тус чуулганд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” зэрэг 37 компанийн удирдлага, инженер техникийн 400 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.
2023-05-25
Ерөнхийлөгчийн зарлигаар 21 аймгийн 5 979 ээж одонгоо гардлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
2023-05-25
Тэрбумтан “төрүүлдэг” төрийн орон зайг хувийн хэвшлийнхний өрсөлдөөний талбар болгоно
Монгол Улсын ДНБ-ий 74 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний шилдгүүд өнгөрсөн долоо хоногт тодров. Манайд төдийгүй олон улсад тодорхойгүй байдал үүсгэж, бүхий л салбарт, тэр дундаа эдийн засгийн томоохон сорилт дагуулсан “цар тахлын” гэгдэх хэдэн жилийн дараа тэд хийсэн, бүтээснээ үнэлж, дүгнэсэн нь энэ.
2023-05-22