Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах хуулийн төсөл өргөн барина

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2024-01-04

Уул уурхай, хүнд үйлдвэр болон Соёлын дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар Пүрэвсүрэнгийн Баттөрийг, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг тус тус томилсон байна.
2024-01-03

Эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарахыг үүрэгдэв

Эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайдын албан даалгавраар үүрэг болголоо.
2024-01-03

С.Сүхболдыг БНСУ-д, Ц.Мөнх-Өлзийг Шведэд суух элчин сайдаар томиллоо

Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо.
2024-01-03

 Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг “сугалж” чаддаг хуультай болъё

Тэднийг маргааш нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилно. Сонгуулийн төв байгууллага нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тавыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгох эрхийнхээ дагуу дээрх хоёр хүнийг нэр дэвшүүлсэн хэрэг. Ер нь сонгуулийг зохион байгуулахад чухал үүрэгтэй оролцдог эл хоёр байгууллагын удирдлага Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж ирсэн гэхэд болно. Тухайлбал, холбогдох хуулиудыг шинэчилснээр УБЕГ-ын дарга нь 2011 оноос хойш сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүнд багтаж буй. Нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан 2020 оноос өнөөг хүртэл УБЕГ-ыг удирдаж байгаа бөгөөд уг албанд томилогдохоос өмнөх дөрвөн жилийн хугацаанд тус байгууллагын дэд даргаар ажиллажээ.
2024-01-03

 Засгийн газар тусгай сангуудаа “шилэн” болгосонгүй 

“Засгийн газрын тусгай сангуудад хяналт тавих учиртай. Сангийн үйл ажиллагааг нээлттэй байх шаардлагатай. Түүнээс биш сангууд үйл ажиллагаа явуулж байгааг буруутгахгүй, байх нь зөв. Тусгай сангийн зээлийг зорилтот бүлгийн хүмүүст хүргэх хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа нь хөшигний цаана өрнөдөг байсныг ил болголоо”. Энэ бол Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өнгөрсөн тавдугаар сард хэлсэн үг. Тэрбээр Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгох нэрийдлээр, бас “Ерөнхий сайдын даалгаврын дагуу” хэмээх сүржин тодотголтойгоор өдөр бүр хэвлэлийн хурал зарлаж, үүрэгт ажлаа хийж буйгаа сүр дуулиантайгаар мэдэгдэхдээ ингэж хэлсэн хэрэг. Үүнээс хойш хэдийн хагас жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэсэн ч тусгай сангуудын “хөшиг” хаалттай хэвээрээ, нээлттэй болгосон гэх мэдээллүүд нь нүд хуурах төдий л байна. 
2024-01-03

ТАНИЛЦ: Монгол Улсын Их хурлаас 2023 онд баталсан онцлох 15 хууль

Монгол Улсын Их хурлаас 2023 онд баталсан онцлох 15 хуулийг танилцуулж байна. 
2024-01-02

Сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна

УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, томсгосон тойргоор 21 аймгийг нийт долоон тойрог болгож, 54 мандаттай, харин хотын зургаан тойрогт 24 мандат ногдуулав.
2024-01-02

У.Хүрэлсүх: Эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр Монголынхоо төлөө хамтдаа хүчин зүтгэх учиртай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023-2024 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.
2024-01-01

Л.Оюун-Эрдэнэ: 2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан жил байх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
2023-12-31

Монгол Улс 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлнэ

GoMongolia үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
2023-12-31

УИХ-ын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан.
2023-12-30

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг төрийн одон, медалиар шагнав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагналаа.
2023-12-28

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2-оор нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
2023-12-28

УИХ-ын сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 28-нд явуулна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
2023-12-28

 МАН хамгаалж, АН давшилж, гуравдагч хүчнүүд ажиглана 

Авлигатай тэмцэхийн тулд “5Ш” ажиллагаа хэрэгжүүлэн, ялын бодлогыг чангатгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аас баталлаа. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, түүхэнд анх удаа парламентын гишүүдийн тоог нэмэн, 126 болгов. Сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулж, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Эдгээр нь зайлшгүй хийх ёстой, олон нийтэд хүртээмжтэй шийдвэр байв. Харин нөгөө талаар аливаа шийдвэр гаргахдаа МАН-ынхан массад таалагдах зорилгоо мартсангүй. Ирэх оны улсын төсвийг сонгуульд зориулан баталсан нь нууц биш. Төрийн албан хаагчдын цалинг бүс нутгийн байршлаас хамааран нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх шийдвэрт иргэдийн олонх нь дуртай байгаа.
2023-12-28

Ерөнхий аудитор Д.Занданбатын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

Тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны дарга төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
2023-12-28

Ц.Цэрэнпунцаг: Хүнсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжихээр 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг мэдээлэл хийлээ.
2023-12-27