Монгол, Турк улсын худалдааны эргэлт 3 дахин өсжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд “Монгол, Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зургадугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болов.
2024-06-20
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг ашиглалтад орууллаа. Тус төвийн үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нээн үг хэлэхдээ “Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтоомжийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна” хэмээн онцлов.
2024-06-20
Үг, үйлдлээ анхаарна уу, Ерөнхий сайд аа!
Улс төрийн эрх мэдэлтнүүдийн ёс зүйгүй үйлдлүүдийг бид харсаар, нийгэм жигшсээр удлаа. Улс төрийн эрх мэдэлтэн гэдэг бол бидний улс төрийн эрх мэдлийг “гуйж” авсан этгээд юм.
2024-06-19
“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээх ёстой”
АН-ын дарга талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, шударгаар өрсөлдөхийг, хүний аминаас илүү үнэтэй төрийн сонгууль байх ёсгүйг сануулав. Мөн тус намын гишүүд, дэмжигчид уржигдар Сүхбаатарын талбайд зул өргөж, эмгэнэл илэрхийлсэн. Монголчууд найман удаа сонгуулиа тайван замаар хийж чадсан. Харин ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр нэг хүний алтан амь ийнхүү үрэгдэв.
2024-06-18
“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний асуудлыг онцлов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурлыг 2024 оны зургадугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо байгууллаа. Энэ удаагийн бага хуралд 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 230 гаруй төлөөлөгч оролцов.
2024-06-07
Элэгний D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна
Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
2024-06-06
“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд 30 гаруй улсын төлөөлөгч оролцож байна
Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын ес дэх удаагийн бага хурал өнөөдрөөс эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Финланд, Франц, Латви, Швейцар, Швед, АНУ, ИБУИНХУ зэрэг 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
2024-06-06
Монгол, Швейцарын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, швейцарын талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Х.Шелленберг нар тус тус тэргүүлж ажилласан.
2024-06-05
Монгол, Польш хоёр орны худалдааны эргэлтийг нэмнэ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хөгжил, технологийн яамны төлөөлөгчдийг энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.
2024-06-05
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлнэ
2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.
2024-05-29
Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамт хийнэ
Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
2024-05-29