Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

 Фунтийн ханш 4400 төгрөгтэй тэнцлээ 

Дээрх захад өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Британийн мөнгөн тэмдэгтийг 4400 төгрөгөөр авч, 4430-аар ч худалдаж байв. Монголбанкны зарласан ханшаар өчигдөр уг валютын ханш 4345.75 төгрөгтэй тэнцлээ. Энэ оны эхний өдөр эл тоо 4156.6 байжээ. Тэгвэл нэгдүгээр сарын 11-нд 4203.7, 23-нд нь 4318, зургадугаар сарын 19-нд 4402.91 төгрөгтэй дүйж байсныг статистикаас харж болно. Фунтийн ханш нэгдүгээр сард 4200, 4300 төгрөг давсан нь эндээс харагдаж буй. Түүнчлэн долдугаар сарын 17-нд дээрх валютын ханш 4504.13 төгрөгтэй тэнцсэн удаатай. Энэ нь 2023 он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдсон юм. 
2023-12-05

 Гадаад зах зээлийн савлагаа дотоодод нөлөөлөөд байна уу 

Дэлхийн 10 дахь том үйлдвэрлэгч гэгддэг Бразилыг эгнээндээ орохыг ОПЕК урьсан бөгөөд тус улсын Эрчим хүчний сайд дээрх байгууллагад ирэх сард нэгдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Энэ оны аравдугаар сард ОПЕК болон бусад нийлүүлэгч өдөрт 38.19 сая баррель бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн дүн бий. Тус байгууллагын хувьд баррелийнх нь үнийг 80 ам.доллароос дээш байлгахыг зорьж буй юм. 
2023-12-05

Өдөр тутмын сонинд нийтлэгдэх зарыг нийслэл дэх “Хурдан” цэгүүдээр дамжуулан “ӨНӨӨДӨР” сонин хүлээн авч байна

Өдөр тутмын сонинд нийтлэгдэх зарыг нийслэл дэх “Хурдан” цэгүүдээр дамжуулан “ӨНӨӨДӨР” сонин хүлээн авч байна
2023-12-05

Банкны салбарынхны хамгийн том шагнал “Banker”-ийг ХААН Банк 9 дэх удаагаа хүртлээ

Их Британийн Лондон хотод төвтэй, олон улсын бизнес болон эдийн засгийн төрөлжсөн хэвлэл “Financial Times” сонины салбар болох, 100 орчим жилийн түүхтэй “The Banker” сэтгүүл 2000 оноос хойш “Bank of the Year Awards”-ыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн нь дэлхий нийтээр банкны салбарынхны хамгийн том шагнал болж хүлээн зөвшөөрөгдөөд буй билээ. Энэ жилийн хувьд тус шалгаруулалтад дэлхийн 130 орны банкийг шилдгийн шилдгээр зарласан бөгөөд улс бүрийн шилдэг банкуудыг шалгаруулахдаа стратеги зорилт, техник технологийн шинэчлэл болон бүтээгдэхүүн үйлчилгээний сайжруулалт, хэрэглээ гэсэн 3 үндсэн хүчин зүйл дээр тулгуурлан үнэлдэг юм байна.
2023-12-04

БНХАУ-аас 31 500 тонн дизель түлш захиалжээ

БНХАУ-аас 31 500 тонн дизель түлш авахаар захиалга өгчээ. Эдгээр нь 46 вагон болох бөгөөд эхний ээлжийн 2500 орчим тонн түлш үйлдвэрээсээ хөдөлсөн байна.
2023-12-04

Эрчим хүчний оргил ачаалал 1493 МВт хүрчээ

Эрчим хүчний системийн 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн мэдээллийг хүргэе. Тус долоо хоногийн оргил ачаалал арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагт 1493 МВт хүрсэн бол хамгийн их импорт мөн өдөр 311 МВт хүрсэн байна.
2023-12-04

Байршлаас шалтгаалж махны үнэ кг нь 10.500 төгрөгийн зөрүүтэй байв

Өнгөрсөн сарын дөрөв дэх долоо хоногийн байдлаар Улаанбаатарт үхрийн цул мах кг нь дунджаар 17 989, үхрийн ястай мах 15 554 төгрөгийн үнэтэй байсныг нийслэлийн Статистикийн газраас баасан гарагт мэдээллээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо үхрийн ястай махны үнэ 0.3, үхрийн цул махных 0.4 хувиар хямдарсан дүн аж. Дээрх хугацаанд үхрийн ястай мах “Хар хорин” захад хамгийн хямд буюу 11 500, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр буюу 22 000 төгрөгийн үнэтэй байжээ. Өөрөөр хэлбэл, хаана борлуулж буйгаас хамаарч 10 500 төгрөгийн зөрүүтэй байсан гэсэн үг. Тэгвэл хонины ястай мах “Хар хорин”-д хамгийн хямд буюу кг нь 8800, “Саруул” төвд хамгийн өндөр үнэтэй буюу 18 000 төгрөгийн ханштай байсан гэнэ.
2023-12-04

ДНБ 6.9 хувиар өсжээ

2023 оны эхний гурван улиралд бодит ДНБ 6.9 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар гол нөлөө үзүүлсэн.
2023-12-04

 “Yutong bus” компани 165.6 тэрбум төгрөгөөр 600 автобус нийлүүлнэ 

Тус компани 165.6 орчим тэрбум төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал ирүүлсэн юм байна. Ингэснээр нэг автобусны үнэ 275.9 сая төгрөг болох нь. Тендертэй холбоотойгоор ямар нэгэн гомдол, маргаан гарахгүй бол энэ онд багтаан эхний ээлжийн 300 автобусыг авах боломжтойг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлсэн. Нийслэлийн ЗДТГ-аас нийлүүлэгч талд 2023 онд үйлдвэрлэсэн, “Евро-5” стандартын хөдөлгүүртэй, -40 градусын хүйтэнд хөлдөхгүй, хана, тааз нь галд тэсвэртэй материалаар хучигдсан байх зэрэг 28 багц шаардлага тавьжээ. 
2023-12-04

ХААН Банк “Grand Bull Awards 2023”-ын “Шилдэг засаглалтай компани”-аар тодорлоо

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод буй. Энэ жилийн хувьд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлж, шилдгийн шилдгийг шалгаруулсан юм.
2023-12-04

Хөрөнгийн зах зээлийг тогтвортой хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ

Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын Хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлт орсон талаар мэдээлэл хийлээ.
2023-12-01

ХААН Банк маскотуудаа танилцууллаа

Тус бүрдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц төрх, онцлогтой эдгээр маскотууд харилцагч таны итгэлт зөвлөх байж, цахим шилжилтийн хөтөч болж, эко ногоон амьдралын хэв маягийг бүтээхэд туслахын зэрэгцээ банкны бүтээгдэхүүн үйлчилгээг таниулан сурталчлах, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгөх, банкны нүүр царай болох зорилготой юм.
2023-12-01

“Өвлийн идшээ-Архангайгаас” махны өргөтгөсөн худалдаа Улаанбаатар, Дарханд болно

Архангай аймгийн малчдын бэлтгэсэн гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаатай мах махан бүтээгдэхүүнийг Улаанбаатар, Дархан хотын иргэдэд хүргэх зорилгоор “Өвлийн идшээ-Архангайгаас” махны өргөтгөсөн худалдааг арванхоёрдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулна.
2023-11-30

Хонконгийн биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх боломжийг хэлэлцжээ

“Монголын хөрөнгийн зах зээлийн уялдаа холбоо” сэдэвт үйл ажиллагааг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд энэ сарын 29-нд зохион байгууллаа.  Тус үйл ажиллагаанд Хонконг талаас Хонконг, Макао дахь Монгол Улсын Ерөнхий консул, Санхүүгийн үйлчилгээ төрийн сангийн хороо (FSTB), Хонконгийн хөрөнгийн бирж (HKEX)-ийн удирдлагууд, манай талаас Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд оролцлоо.
2023-11-30

“Эрдэнэс Тавантолгой”-д дахин онцгой дэглэм тогтоолоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлагын үүднээс Засгийн газрын хяналтад дахин авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. Онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг ажиллуулахаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас томилов. Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулан, төсөвт гурван их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэлдээ онцоллоо. 
2023-11-30

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурчээ

Базелийн засаглалын хүрээлэнгээс жил бүр гаргадаг мөнгө угаахтай тэмцэх индекс зарлагдаж,  Монгол Улсын эрсдэл буурч, үнэлгээнд ахиц гарчээ. "Базелийн индекс-2023" энэ оны арваннэгдүгээр сарын 13-нд зарлагдсан байна. Энэ жагсаалтын 1 дүгээрт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хамгийн өндөр эрсдэлтэй улсаар Гайти Улс гарсан бол хамгийн эрсдэл багатай улсаар буюу 152 дугаарт Исланд улс шалгарчээ. 
2023-11-30

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурсан гэв

Уг индексийг 2012 оноос хойш жил бүр гаргаж буй бөгөөд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ), “Транспэрэнси интернэшнл”, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагын олон нийтэд нээлттэй 18 төрлийн өгөгдөлд үндэслэн тооцдог гэнэ. Ингэхдээ эрсдэлийг тодорхой аргачлалаар тооцдог бөгөөд дэлхийн дундаж 5.31 гэж үнэлэгджээ. Манай улсын хувьд индексийн үзүүлэлт 2021 онд 6.09, өнгөрсөн жил 5.86, энэ онд тав болсон байна. 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсон үед Базел индексийн 20 дугаарт жагссан бол энэ жил эрсдэлийн үзүүлэлт буурч, 152 улсаас 83 дугаарт бичигджээ. 
2023-11-30

“Тогоо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян эхэллээ

“Тогоо тохируулъя 17:00-22:00 цаг” нөлөөллийн аян эхэллээ
2023-11-30