Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бизнес

Вьетнам улсын худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллана

Дэлхийн зах зээлд жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор тэргүүлдэг Бүгд найрамдах социалист Вьетнам Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яамтай “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран ажиллахаар боллоо.
2023-08-24

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Монгол Улсад шинээр батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
2023-08-21

Цөцгийн тосны үнэ хоёр жилд 80 хувиар өсөв

Энэ нь 2022 оны наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногийнхоос 1000, 2021 оны мөн үеийнхээс 3000 төгрөг буюу 80 орчим хувиар өссөн дүн болохыг дээрх газрын тайлангаас харж болох юм. Түүнчлэн кг цөцгийн тос уржигдрын байдлаар хүнсний захуудад 40 000-58 000 төгрөгийн үнэтэй байсан нь жилд бараг дөрөв дахин нэмэгдсэн дүн гэдгийг зарим иргэн хэлэв. 
2023-08-17

“Фургон”-оор зорчих ханш 250-300 мянган төгрөг байна 

Жуулчдын унаа гэгддэг “УАЗ-452” буюу бидний нэрлэж заншсанаар “Фургон”-оор үйлчлэх өдрийн хөлс гэхэд 50-80 хувиар нэмэгдсэнийг тур оператор компанийнхан хэллээ. Тухайлбал, энэ төрлийн машинаар жуулчин тээвэрлэх өдрийн хөлс өнгөрсөн хавар 160 мянган төгрөг байсан бол өдгөө 250-300 мянга болж өсжээ. Аялагчид долоо хоног “Фургон” хөлөглөвөл дунджаар 1.7-2.1 сая төгрөгийг тээврийн хөлсөнд төлөх юм байна. 
2023-08-11

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 36 хоногийн нөөц байна

Улсын хэмжээнд наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 146,899 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,835 тн буюу 23 хоногийн, АИ-92 автобензин 44,638 тн буюу 36 хоногийн, АИ-95 автобензин 3,370 тн буюу 25 хоногийн, ДТ 88,054 тн буюу 35 хоногийн, онгоцны түлшний 37 хоногийн нөөцтэй.
2023-08-08

"CU" сүлжээ дэлгүүрийн нийт өр 178.6 тэрбум төгрөгт хүрчээ

МХБ-д ирүүлсэн тайлангаас харахад нийт өр нь 178.6 тэрбум төгрөг болсон "Сэнтрал экспрэсс Си Ви Эс" ХК буюу "CU" сүлжээ дэлгүүрийн өр төлбөр хагас жилийн хугацаанд 26 орчим тэрбум төгрөгөөр өссөн байна.
2023-08-04

Хятадын олон улсын импортын экспо Шанхайд болно

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зургаа дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспо”-г арваннэгдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод зохион байгуулна.
2023-08-03

Монгол цемент Хятадынхаас тонн тутамдаа 40 000 төгрөгөөр илүү үнэтэй байна 

Бидний нэрлэж заншсанаар барилгын материалын “Гурвалжин” захад өчигдрийн байдлаар МАК компанийн үйлдвэрлэсэн, 50 кг-аар савласан цемент 25 000, Хятадынх нь 23 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь дотоодын цемент тонн нь 500 000, урд хөршийнх 460 000 буюу импортынх 40 000 төгрөгөөр хямд байна гэсэн үг.
2023-08-03

Хятадын Янтай хотоос 2.2 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийх боломжтой

МҮХАҮТ, БНХАУ-ын Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбоо хамтран бизнес уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Янтай хотын Үйлдвэр худалдааны холбооны дэд дарга Ху Вэйнинг тэргүүтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга, байгууламж, электрон хэрэгсэл, машины эд, анги, хүнсний бүтэгдэхүүний үйлдвэрлэл зэрэг 10 гаруй салбарын аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал, Монголын талаас 50 гаруй ААН-ийн төлөөлөл оролцжээ.
2023-07-25

254.9 мянган хуулийн этгээд бүртгэгдсэнээс 64.9 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна

Үндэсний статистикийн хорооны Статистик бизнес регистрийн санд 2023 оны эхний хагас жилд 254.9 мянган хуулийн этгээд бүртгэгджээ. 2022 оны мөн үеэс 17.4 мянга буюу 7.3 хувиар өссөн байна.
2023-07-25

БНХАУ-ын Янтай хотын бизнес эрхлэгчдийн уулзалт болж байна

БНХАУ-ын Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбооноос бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчидтай хийх бизнес уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж байна.
2023-07-24

“Монгол-Японы бизнес форум” наймдугаар сард болно

Форумд Монгол Улсын Засгийн газар, Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй Японы томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон жижиг дунд бизнес эрхлэгчид өргөн хүрээтэй оролцоно.
2023-07-17

МЭЗФ: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд дэд бүтэц, тарифын асуудал сорилт үүсгэж байна

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шилжилт хийх шаардлагыг үүсгээд байна.
2023-07-10

ОУХТ-ийн дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг Монгол Улсад байгууллаа

Олон Улсын Худалдааны Төвийн дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub”-ийн 14 дэх төвийг Монгол Улсад байгууллаа.
2023-06-29

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа форумд 500 орчим бизнес эрхлэгч оролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа.
2023-06-29

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийх уулзалт болжээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр шинэчлэн тогтоолгох ажлын хүрээнд S&P Олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагийн төлөөлөгчид зэрэглэлийн үнэлгээ хийх уулзалтуудыг холбогдох төрийн байгууллагуудтай хийсэн байна.
2023-06-29

“Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн 3 дахь өдрөө үргэлжилж байна

“Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа гурав дахь өдрөө үргэлжилж байна.
2023-06-28

Байгаль орчинд ээлтэй ногоон худалдааг дэмжинэ

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт энэ сарын 26-28-ны өдрүүдэд болж байна.
2023-06-27