Архангайн ааруул кг нь 30-40 мянган төгрөгийн үнэтэй байна
Худалдагчид “Цагаан идээний үнийг иргэд асуугаад л байна. Харин авах нь цөөн юм. Голдуу нэг кг-аар л авч байна даа. Тавгийн иж бүрдлийн үнийг асуусан хүн байхаас биш, авах нь тун цөөн” гэв. Үзэсгэлэн худалдааг Цагаансарынхаа бэлтгэлийг базаахаар ирсэн иргэд зорьж очсон байлаа. Цагаан идээ худалдах асар бүрд л 2-3 үйлчлүүлэгч байв. Худалдагч нь ч амрах завгүй аж. Хорхой ааруул болон жижиг ааруулаас л иргэд нэг кг-аар авах нь элбэг гэнэ. Эдгээрээс Чулуут сумынхны хийсэн шоколадтай чипсэн ааруул эрэлттэй байгаа аж. Үнийн хувьд кг нь 38 000 төгрөг. Үүнээс 250 граммыг авахад 9000 төгрөг болно
2024-01-23
Цагаан идээний үнэ өсжээ
Сар шинийн баяр хаяанд ирж, иргэд бэлтгэлээ базааж эхлэхтэй зэрэгцэн цагаан идээний үнэ өсжээ. Тухайлбал, зах, худалдааны төвүүдэд ааруулын үнэ кг нь 65 000 төгрөгөөс дээш байгаа аж.
2024-01-16
Юанийн своп хэлцлийн 1.5 тэрбумыг хаажээ
Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаажээ.
2023-12-27
Баярын ширээ засахад хэрэглэх зарим бүтээгдэхүүний үнэ 50.1 хувиар өсжээ
Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг зарим бараа, бүтээгдэхүүний дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 2020 оны мөн үеийнхээс 50.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, хүснэгтэд харуулсан 15 бүтээгдэхүүнийг 2020 оны арваннэгдүгээр сард 99,555 төгрөгөөр худалдан авч байсан бол өмнөх сарын байдлаар 49,905-аар нэмэгдсэн нь энэ.
2023-12-22
Иргэдийн худалдан авах чадвар 9 хувиар суларчээ
2023 оны II улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.4 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар 9.4 хувиар суларсан гэсэн үг. Тэгвэл дээрх үзүүлэлт он гарсаар 10 сарын хугацаанд 9 хувьтай байна.
2023-11-15
Орон сууцны үнэ 9.3 хувиар өсжээ
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар өссөн байна.
2023-10-17
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 159,221 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,736 тн буюу 22 хоногийн, АИ-92 автобензин 49,930 тн буюу 40 хоногийн, АИ-95 автобензин 3,388 тн буюу 25 хоногийн, ДТ 96,660 тн буюу 39 хоногийн, онгоцны түлшний 29 хоногийн нөөц бий.
2023-08-15
Үнэ нь өссөн барилгын материалын нэр, төрөл 800-д хүрсэн гэв
БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллага хамтран “Барилгын сэргэлт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Барилгын тендерийн баталгааг өнгөрсөн намар бууруулж нийт зардлын 0.5, гүйцэтгэлийн баталгааг гурван хувь болгосон аж. Гэсэн ч аж ахуйн нэгжүүд барилга барих нэг тэрбум төгрөг тутамд багагүй хөрөнгө төгрөг байршуулж буйг чуулганд оролцогчид шүүмжиллээ.
2023-04-05