АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээснээс гадна өнгөрсөн сарын ажил эрхлэлтийн үзүүлэлт нь сайн гарснаас үүдэн алтны ханш баасан гарагт буурлаа. Тус улсад нэгдүгээр сард таамагласнаас олон буюу 353 мянган ажлын байр бий болжээ. Энэ нь дээрх тоог 180 мянга байна хэмээн эдийн засагчдын төсөөлж байснаас өндөр дүн юм. Баасан гарагт шар металлын ханш 0.8 хувиар хямдарснаар унци нь 2034 ам.доллартой тэнцлээ. Гэхдээ эл металлын унцийнх нь ханш 2000 “ногоон”-оос дээш байгааг дурдах хэрэгтэй. м.долларын индекс 0.5 хувиар өссөн нь алтны үнэ буурахад мөн нөлөөлснийг “Reuters” уламжлав. Ташрамд дурдахад, CME группийнхний дурдсанаар Холбооны нөөцийн сан ирэх тавдугаар сард бодлогын хүүгээ бууруулах магадлал 78 хувьтай хэмээн трейдерүүд таамаглаж буй гэнэ.