Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар өссөн байна. Тодруулбал, шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.85 сая төгрөг болжээ. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөгийн үнэтэй байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.44 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөгийн үнэтэй байна.