Алтны ханш өмнөх сард өнгөрсөн хоёрдугаар сараас хойш байгааг үй өндөр хувиар хямдарлаа. Мөн сүүлийн хагас жил гаруйн хугацаан дахь доод түвшиндээ хүрснийг шинжээчид тодотгов. АНУ-ын бодлогын хүү урт хугацаанд өндөр байж магадгүй хэмээх хүлээлт үүссэн нь үүнд нөлөөлсөн аж. Есдүгээр сард шар металлын үнэ дөрөв орчим хувиар хямдарсан төдийгүй хоёр улирал дараалан буурсныг “Reuters” дамжууллаа . Ам.долларын ханшийн хувьд сүүлийн 10 сарынхаа дээд түвшнээс ялимгүй доошилжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн нэгэн эх сурвалж ирэх саруудад мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах, эсэх нь тодорхойгүй байгаа тухай дурдсан байна. Баасан гарагт унци алтны үнэ 1870 ам.доллартой тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс гурав орчим хувиар буурсан дүн болов.