Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо
Эзэн Чингис Хааны өлгий нутаг Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар оролцлоо.
2023-07-26
Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэллээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэллээ.
2023-07-07
“Морин хуурийн музей” байргүй болох эрсдэлд оржээ
Монголын морин хуурын түүх соёл, ёс заншлыг харуулах музей 2015 онд байгуулагдаж, 400 гаруй үзмэр хадгалагдаж байна. Үүнд эртний 20 гаруй морин хуур хадгалагддаг нь олны сонирхлыг ихээр татдаг. Мөн морин хуурын түүхэн гэрэл зургийн цуглуулга, дүрс бичлэг зэрэг олон зүйл хадгалагдаж байгаа юм.
2023-06-28
Морин хуурын музей ардын урлагийн тоглолтоор жуулчдад бэлэг барих нь
“Жонон хар” нь монгол үндэстний хөгжмийн зэмсгийн анхны музей гэдгээрээ онцлогтой. Тус музейд зочилсноор өвөрмөц хийц загвар бүхий морин хууруудтай танилцахаас гадна уг хөгжмийн хөгжлийг харуулсан гэрэл зураг, уран зураг, баримтат материалуудтай танилцах боломжтой. Харин ирэх сарын эхээр болох үзэсгэлэнд үүнээс заримыг нь дэлгэж, олон нийтэд танилцуулах нь.
2023-06-27
Увсад мэндэлсэн, соёлын томоохон брэнд
Увс аймгийн хөгжимт жүжгийн “Ойрад” театрын дэргэдэх Икэлийн чуулгын “Улаанбаатар палас”-т болсон тоглолтыг үзээд олзуурхав. Ийм чуулга байгуулсныг манай улсын хөгжмийн урлагийн түүхэн дэх онцлох үйл явдал, соёлын томоохон брэнд хэмээн үзэх буй за. 1992 онд, хожим Ардын жүжигчин болсон морин хуурч, багш Ц.Батчулуун Морин хуурын чуулга үүсгэн байгуулсантай агаар нэгэн санаачилга, хичээл зүтгэл ч ажгуу. Байгуулагдаад жил гаруйхан болж буй тус чуулгынхан Улаангомдоо олон удаа тогложээ. Улмаар хил залгаа, хойд хөршийн Тувад нэг удаа, мөн Дархан-Уул, Орхон аймаг болон нийслэлд тоглож, юу хийж бүтээснээ харуулав, сонсгов. Бахархалтай юм. Дарханыхан тоглолтыг нь үзээд 20 гаруй минутын турш алга ташин баяр хүргэж, хүндэтгэсэн байна билээ.
2023-06-26
Үндэсний театрынхан Дуурийн театрт тоглож эхэллээ
Үндэсний урлагийн их театрынхан дотоод, гадаадын жуулчдад зориулдаг, уламжлалт “Монголын сайхан орон” тоглолтоо өнөөдрөөс эхлэн Дуурийн театрт явуулна. УДЭТ, ҮУИТ хоёр дундаа нэг концертын танхимтай билээ. Тус танхимд нь Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг энэ зун удаан хугацаанд тоглуулахтай холбоотойгоор ийнхүү буурь сэлгэн бууж байгаа юм.
2023-06-20
Хаан найргийн хатан Дулмаа 92 насандаа марканд дүрээ мөнхөллөө
“Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт маркт Г.Дулмаа найрагчийн 70 орчим насны үеийн зургийг буулгасныг “Монгол шуудан” ХК-ийн хэлтсийн дарга Б.Дамдинбазар тодотголоо. Харин өдгөө Хаан найргийн хатан Ш.Дулмаа өнөө жил 92 насыг "зооглоод" буй. Энэхүү маркийг 20 мянган ширхэг хувиар, мөн дугтуйг 1000 ширхэг гарган шуудан илгээмжид хэрэглэж эхлэв.
2023-06-04
“Тэнгэр аялгуу” хамтлаг олон улсын уралдаанд өрсөлдөнө
Уг уралдаанд тэд монгол үндэсний болон дэлхийн сонгодог, орчин үеийн хөгжмөөс дээжилсэн 10 бүтээл илгээсэн байна. Тухайлбал, “Монголын нууц товчоо” зохиолоос сэдэвлэсэн “Нууцын эхлэл” бүтээлийг нь онцолж болох нь. Мөн А.Моцартын рондо, Ж.Бизегийн “Кармен” дууриас сэдэвлэсэн уран сэтгэмжийг ч шүүгчдэд онлайнаар сонсгосон аж. Арлын оронд очингуут эхний “тулаан”-аа Нагоя хотын ойролцоо хийх болсноо хамтлагийн эвэр бүрээч, ҮУИТ-ын хөгжимчин Н.Жүрмэддорж хэлэв.
2023-05-05
Гар урлалын анхдугаар их наадам зохион байгуулахаар болжээ
Гар урлал гэхээр бэлэг дурсгалын эд зүйлс, түлхүүрийн оосор, арьс, ширэн эдлэл төдийгөөр ойлгох нь үеэ өнгөрөөжээ. Гар урлалыг амьдралынхаа зорилго болгосон уран бүтээлчид Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сард цугларах гэнэ. Тэд гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилгоор үндэсний хэмжээний томоохон уралдаан болох “Монголын хөдрөг ба урлалын анхдугаар их наадам-2023”-ыг зургадугаар сарын 1-3-нд дээрх музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар болжээ. Иргэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа ашиглаж дадахад нь дэмжлэг үзүүлэх, гар урлалаар дамжуулан монгол өв соёлоо таниулан сурталчлах нь уг уралдааны зорилго аж.
2023-04-05
АРАЙ Ч ДЭЭ! Т.Галсангийн бүтээлүүдийг танихын аргагүй болгожээ
Нийтийн дуучдын нэгдсэн холбоо гэж байдаг аж. Тэргүүн нь У.Далантай гавьяат. Монголын зохиолчдын эвлэлээс уг байгууллагын нэр дээр өчигдөр шаардах бичиг хүргүүлжээ. Үүнд “Дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар “On” телевизээр энэ оны хоёрдугаар сарын 12-ны 20.10 цагаас нэвтрүүлсэн “Хос уянга” теле концертдоо Ардын уран зохиолч Т.Галсангийн гурван дууны шүлгийг хольж, нэг болгон дуулахдаа шүлгийг Ж.Бадраа хэмээн ташаарчээ. Бүхний танил бүтээлүүдэд санаатайгаар халдаж, зохиогчийг нь үгүйсгэн гуйвуулах нь хуулиар шүүн хэлэлцэх хэмжээний оюуны өмчийн гэмт хэрэг билээ. Зохиосон шүлгийг нь яруу найрагч, хөгжмийн зохиолчийнх нь зөвшөөрөлгүйгээр бадаг, мөрөөр таслан авч, дур мэдэн ашигласан, мөн шүлгийг өөр хүний нэрээр зарласан үйлдэлдээ дуучин Д.Амарсайхан, Ж.Солонго нар тайлбар өгч, эн тэргүүнд яруу найрагч Т.Галсангаас уучлалт гуйн, тарьсан будилаанаа хэвлэлийн бага хурал хийн, олон нийтэд мэдээлж залруулахыг Монголын зохиолчдын эвлэл шаардаж байна” гэжээ
2023-03-30
“Жононхар” морин хуурын музей аялал жуулчлалынхныг урилаа
“Моринхуур” төвийн дэргэдэх “Жонон хар” музей ирэх сарын1-нд аялал жуулчлалынханд үйл ажиллагаагаа танилцуулахаар төлөвлөжээ. Манай улс аялал жуулчлалыг идэвхжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр, төрлийг олшруулах чиглэлд анхаарч эхэлсэнтул тур оператор, аяллын агентлагуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөх зорилгоор ийм санаачилга гаргасанаж.
2023-03-28
1000 туульч “Баатарлаг Жангар”-ыг хайлна
Монголын уран зохиолын оргил гэгддэг “Баатарлаг Жангар” туулийг олон нийтэд таниулан сурталчлах нэгэн арга хэмжээ энэ сарын 12-нд Говь-Алтай аймагт болох нь
2023-02-08