И.Дунаевскийн нэрэмжит Гран при шагналыг УДБЭТ-ын дуучин авлаа
Уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, Грек, Израиль зэрэг орны 260 гаруй дуучин финалд тунан үлдсэн байна. Эцсийн мөчид Гран при шагналыг Монгол Улсыг төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин, 27 настай Н.Чулуунхүү тодорлоо.
2023-05-22
“Монголын сайхан орон”-ыг жуулчдад толилуулна
Энэ үеэр тоглолтоо бүрэн эхээр нь толилуулахаас гадна хамтын ажиллагааны гэрээ байгуулах, захиалга баталгаажуулах, яриа хэлэлцээхийх үйл ажиллагаануудыг явуулах нь. “Монголын сайхан орон” нь үндэсний бахархал болсон дуу хуур, бүжиг наадмаар дамжуулан нүүдэлчин монголчуудын ахуй соёл, өв уламжлалыг жуулчдад сурталчлан таниулах зорилготой гэнэ.
2023-05-19
“Макбет”-аас үүдсэн хэлхээ бодлууд
Аливаа дуурийг амилуулж, амьдруулж байдаг хэсэг бол яах аргагүй хөгжимчид юм. Италиас ирсэн Стефано Торболийн удирдсан жүжгийн тоглолт болоод ялангуяа симфони найрлын тоглолт, найрал хөгжмийн дуугаралт гайхамшигтай байсныг хэлэх хэрэгтэй. Баярлалаа хөгжимчид өө. Та нар байхгүй бол тайз яах билээ. Харамсалтай нь, доор байгаа хөгжимчдийг тоож талархах хүн байсангүй. Мөн жүжгийн эхлэл, төгсгөлийн ёсолгоо, элдэв зүйлд шүүмжлэлтэй хандах нь театрын ёс зүйд шууд нөлөөлөх юм.
2023-05-10
“Шөнө дундын бүжиг”-ийг М.Батболд найруулна
Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг
2023-05-08
У.Шекспирийн "Ромео Жульетта" сонгодог жүжиг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглоно
Хожмын бүх цаг үеийн турш "төгс төгөлдөр эмгэнэлт жүжиг" гэж үнэлэгдсээр ирсэн "Ромео, Жульетта"-гаа У.Шекспир 31 насандаа бичжээ. Тэрээр "Ромео Жулетта хоёр" жүжгээрээ цусан өшөө хонзон авах, феодалын уламжлалт ёсны золиос болсон үнэнч хайр дурлалт хосуудын хувь заяаг яруугаар үзүүлсэн. Мөн хүнлэг сайхан үзэлтэй хүн, хорон санаа, зусардан бялдуучлахын ертөнцтэй тулгарсан эмгэнэлийг илэрхийлсэн гэдэг.
2023-05-05
Хатагтай Макбет ба гоцлооч Б.Энхнаран
ДБЭТ-ын гоцлол дуучид “Макбет” дуурийг удирдан тоглуулсан итали маэстро Стэфано Торболид өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна билээ. Тэрбээр “Монголын дуурийн дуучид хүчтэй хоолойтой юм” гэж нэгэнтээ хэлсэн. “Макбет”-ын нээлтийн эхний өдөр, тоглолтын дараа маэстрод баяр хүргэхдээ тэр үдэш дуулсан уран бүтээлчдийн тухайд асуухад “Дуучид бүгд гайхалтай сайн байлаа. Би баяртай байна” гэсэн.
2023-05-02
УДБЭТ: "Макбет" дуурь бол сорилт юм
Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Ж.Вердийн алдарт бүтээл "Макбет" дуурийг олны хүртээл болгоход бэлэн болжээ. Дуурь хайр дурлалгүйгээр өрнөж болдог гэж үү.
2023-04-21
Цэргийн цуутай жанжин Макбетын адал явдал айсуй
Дуурийн театрын тайзны хамгийн эхний, хээтэй улаан хүрэн, зөөлөн хэмээн ялгаж хэлдэг хөшигний наагуур дуурийн найрал дуучид хоёр эгнээ болон зогсоод дуулж байна. Эхний эгнээний голд гоцлол дуучид суужээ. Тэд найрал хөгжимчид суудаг “нүх”-нээс дээхнэ байрласан гэсэн үг юм. Итали маэстро удирдан дуулуулсаар. Тэрбээр байсхийгээд дуучдыг, хөгжимчдийг ч зогсоож, алдааг нь засаж өгнө. Театрын дуучид түүний италиар ч, англиар ч ярихыг ихэвчлэн ойлгох аж. Заримдаа болохоо байхаар нь оркестрын хөгжимчид дундаас нэгэн бүсгүй торох юмгүй орчуулж өгөх юм. Тэр чухам ямар зэмсгээр тоглодог хэн болохыг мэдсэнгүй.
2023-04-18
Баритон Э.Очирсайхан IV байрт шалгарав
Литва улсын Вильнюс хотод болсон, олон улсын дуурийн дуулаачдын “Virgilius Noreika” III уралдаанд оролцсон манай улсын дуучин, баритон Э.Очирсайхан IV байрт шалгарчээ. Уралдааны тэргүүн байрт Арменийн, удаахад Хорват, гуравдугаарт БНСУ-ын дуучин шалгарсан аж.
2023-04-06
“Energy” контемпорари балет энэ сарын 27-нд тоглогдоно
Тус уран бүтээл таван шинэ бүжиг дэглээчийн найруулгаар бүтсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч Антионо Вивалдийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалаар дэглэн найруулсанаараа онцлог юм. Комтемпорари урлагийн талаар тодотгоход модерн, пост модерн урлагуудын халаа болсон урлагийн чиглэл гэж судлаачид үздэг.
2023-04-05
Зэрэмдэглүүлсэн хүү "Инээмтгий хүн" болж, Монголоор "хэрнэ"
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох "Инээмтгий хүн" романыг "Рго" театрын залуу уран бүтээлчид зориглон барьж авч, тайзны бүтээл болгосон нь театр шүүмж, судлаачдын сэтгэлд торж чадлаа.
2023-04-03
Пянзны шинэ эрин эхэлжээ
Морин хуурын чуулгынхан саяхан хэвлүүлж, авчирсан хос пянзны баяраа өнөөдөр хийнэ. Германд мастеринг хийлгэж, Нидерландад үйлдвэрлүүлсэн уг хос пянзны үнэ 300 мянган төгрөг аж. Гэсэн ч баярынхаа үеэр үнээ15 хувиар хямдруулан худалдах гэнэ. Мөн гитарчин Д.Өлзий-Орших “Өөжгий” хос пянзаа гаргаад байна. Мөн л ХБНГУ-д мастеринг хийж, Нидерландад үйлдвэрлэсэн тус пянз нь 350 000 төгрөгийн үнэтэй аж. Ер нь манайд пянзны шинэ эрин эхэлжээ. Хамтлаг, дуучид ч пянзаа гаргахыг илүүд үзэх болов. Мөн пянз сонирхогчдын дунд солилцоо, наймаа байнга явагддаг юм байна. Гадаадын орнуудад хөгжимчид, дуучид CD хийлгэхээ бараг больсон гэнэ. Үйлдвэрлэл нь улам бүр хумигдаж буй аж.
2023-03-31
Г.Ариунбаатар дэлхийн шилдгүүдтэй дууллаа
Дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн шилдэг дуучдын хамт Испани улсын Гран канария бүс дэх “P rez Galdуs” театрт уригдаж, Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд тогложээ.
2023-03-21