Литва улсын Вильнюс хотод болсон, олон улсын дуурийн дуулаачдын “Virgilius Noreika” III уралдаанд оролцсон манай улсын дуучин, баритон Э.Очирсайхан IV байрт шалгарчээ. Уралдааны тэргүүн байрт Арменийн, удаахад Хорват, гуравдугаарт БНСУ-ын дуучин шалгарсан аж. Нийт 43 орны 550 дуучин өрсөлдсөнөөс манай уран бүтээлч шилдэг долоогийн нэгээр тодроод байсан юм. Төгсгөлийн шатны шалгаруулалтын үеэр онлайнаар санал хурааж, үзэгчдийн нэрэмжит шагнал гардуулсан. Баритон Э.Очирсайхан цахимаар санал өгсөн дэмжигчдийн тоогоор аман хүзүүдсэн байна.