“НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-д заасны дагуу 3 дугаар сарын 08-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" болгон бүх нийтээр амрах болсон билээ. Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Лхагва гарагт тохиож байгаа учир энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсч болзошгүй тул жолооч та анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой.