Монголбанк зээлийн мэдээллийн сангаасаа 25621 иргэний зээлийн сөрөг түүхийг хаагаад байна. Зээлийн гэрээ нь нэгээс доош хугацаагаар хийгдсэн, зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнээс ихгүй, хугацаа хэтрүүлсэн ч энэ оны 1сарын 30 наас өмнө төлсөн бол үүнд хамрагдсан гэсэн үг.Мэдээллээ шалгахыг хүсвэл аль ч банкнаас лавлагаа авч болно. Хэдийгээр хугацаа хэтрүүлсэн ч зээлээ төлсөн зээлдэгч дараа дахин зээл авах гэхээр банк зээлийн сөрөг ангилалд орсон л бол найдваргүй зээлдэгч гэж үзэн зөвшөөрдөггүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан энэ шийдвэр иргэдийн хүсэлтэд үндэслэгдсэн бөгөөд олон зээлдэгч дахин зээл авах боломжтой болж байна.