Арвандолоодугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх юм.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн /2017.02.26/ 09:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин ажиллаж байна.
Битүүний өдөр буюу өчигдөр төв Гандантэгчинлэн хийд болон нийслэлийн 41 хийд, дацангийн хурал, уншлагын үеэр нийтийн хэв журам сахиулах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэжээ.