Манай орны ихэнх нутгаар 3 хоногийн өмнөөс усархаг бороо орсон. Үүний улмаас Ховд гол үерийн аюултай түвшин буюу 65 см-ээр даван үерлэжээ. Мөн Баянхонгорын Байдраг гол үерийн түвшинг 33, Завхан гол Говь-Алтай аймгийн нутгаар урсдаг хэсэгтээ 14, Өвөрхангайн Онги гол 8, Хөвсгөлийн Үүр 22, Ховд аймгийн Булган, Долооннуур, тус бүр хоёр, Буянт 8 см-ээр давсан байна. Энэ жил манай орны бүх голын усны түвшин нэмэгдэж олон жилийн дунджаасаа 2-138 см-ээр их устай болсоныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.