Европ, Хойд Америкийн орнуудад санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь 10 мянга гаруй хүнийг сэтгэлийн дарамтад оруулж, амиа егүүтгэхэд хүргэсэн гэж Их Британийн судлаачид үзжээ. Судалгааг Окфордын их сургуулийнхан Лондон дахь Эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын хүрээлэнгийнхэнтэй хамтран хийсэн байна.
Европын холбооны гишүүн 24 улсад 2007 он хүртэл амиа хорлох үзэгдэл тогтмол буурч байсан ч 2009 оноос жилд дунджаар 6.5 хувиар өссөн гэнэ. Харин Канадад амиа егүүтгэсэн хүний тоо 2008 оноос огцом өсөж, өмнөх жил үүдийн дундаж үзүүлэлтээс 240-өөр нэмэгдсэн байна. Энэ тоо АНУ-д бүр 4750-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Амиа хорлосон хүмүүсийн олонх нь нас барахаасаа өмнө ажлаасаа халагдсан, орох оронгүй болсон, өрөнд орсон зэрэг ижил төстэй нөхцөлд байсан гэнэ.
Ийм үзэгдэл хамгийн цөөн бүртгэгдсэн Швед, Финланд, Австри зэрэг улсын эдийн засаг сайн байгаа нь амиа хорлоход санхүүгийн хямрал нөлөөлсөн гэсэн судлаачдын таамгийг бүр ч илүү баталсан байна.