Украины Ерөнхийлөгч Петро Порошенко улс оронд нь тохиолдоод буй бүхнийг “эмгэнэлт явдал” хэмээгээд ийм гай зовлон дагуулсных нь төлөө ОХУ-ыг шийтгэхийг хүсэж байна гэжээ. Гэсэн хэдий ч “Украины газар зүйн онцлог хийгээд одоогийн нөхцөл байдалтай эвлэрэхээс аргагүй учир Кремлийн эрх баригчидтай ойлголцож, харилцаагаа хэвийн болгохоос өөр сонголт байхгүй” гэж ярьсан байна.
П.Порошенко төрийн тэргүүн болсноосоо хойших анхны ярилцлагаа АНУ-ын “Time” сэтгүүлд өгсөн нь энэ юм. “Украинчуудын зарим нь Швед юм уу Канад шиг хөрштэй байхыг хүсдэг л байх. Гэвч бидний дэргэд Орос байна. Тэгэхээр бид оросуудтай ярилцаж, тохиролцохг үйгээр аюулгүй байдлын тухай ярих боломжгүй” гэж тэрбээр онцолжээ. Ийм бодолтой байгаа учир Украины шинэ тэргүүн Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа өдөр нь буюу өнгөрсөн ням гаригт ОХУ-ын Элчин сайд Михаил Зурабовтой уулзсан юм. Энэ уулзалтын талаар П.Порошенко “Болгоомжлох үүднээс өрөөнөөс түрүүлж гарсан” гэж ярьсан байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухайд “Үнэнийг хэлэхэд иргэн Путин манай улсын талаар юу гэж бодох нь надад сонин биш. Тэр хүнд Украин орон оршин байх, эсэх нь чухал биш бол бидэнд цэрэг армийнхаа хүчийг зузаатгаж, эдийн засгаа эрчимжүүлэхээс өөр сонголт байхгүй” гэжээ. “Хүчирхэг, эв нэгдэлтэй, энх амгалан байвал ямар ч улсыг их, бага гэж адлах бодол хэний ч санаанд орохгүй” хэмээсэн тэрбээр Сингапурыг жишээ татаад, хүчирхэг гүрний хажууд буй жижиг улс хэдий ч энэ улс шиг “томрох” боломж Украинд бий гэсэн байна. Тэгэхийн тулд барууны орнуудын дэмжлэг туслалцаа хэрэгтэйг, тэр нь зөвхөн цэргийн тусламжаар хязгаарлагдахгүй гэдгийг тэрбээр дурдахаа мартсангүй. П.Порошенко улс оронд нь нүүрлээд буй хямралд ОХУ-аас гадна дэлхий дахины өнөөгийн улс төрийн тогтолцоог мөн буруутгасан байна. Түүний үзэж буйгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон өөр нэг улсын газар нутгийг хүчээр эрхэндээ оруулаад байхад НҮБ юу ч хийж чадахг үй байгаа нь олон улсын аюулг үй байдлын тогтолцоо, түүний бүтцийг өөрчлөх цаг болсныг харуулж буй гэнэ.
Г.ЛХАГВА