Ор мөргүй алга болоод гурван сар болж буй Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг-777” онгоцыг далайд осолдохыг харсан хэмээн Английн далайчин эмэгтэй сэтгүүлчдэд ханджээ. Кэтрин Ти хэмээх тэр эмэгтэй өнгөрс өн гуравдугаар сарын 8-нд Энэтхэгийн Кочи хотоос Тайландын Пукет муж хүрэх замдаа шатаж буй онгоц доош хурдтай унаж, далайд живэхийг харсан гэнэ. Тэрбээр дарвуулт завин дээр нөхөртэйгөө хамт явж байсан бөгөөд тухайн үед гэр бүлийн асуудалтай, сэтгэл санаа нь тогтворгүй байсан болохоор харсан зүйлийнхээ талаар хэнд ч яриагүй байна.
Мөн далайд осолдсон “эд” онгоц мөн, эсэхэд эргэлзэж байсан учраас хэвлэл мэдээллийнхэнд хандах, үгүйгээ шийдэж чадахгүй байжээ. Харин эх газарт ирснийхээ дараа алга болсон онгоцны талаар мэдээ сонсож болсон явдлыг санасан байна. Түүний ярьснаар шатсан “Боинг”-ийн ойролцоо хоёр өөр онгоц нисэж байжээ. Тэдгээр онгоцонд явсан хүмүүс ослын талаар мэдээлсэн байх гэж аялагч эмэгтэй бодсон гэнэ. MH370 нислэгийн дугаартай “Боинг-777” Куала-Лумпур хотоос Бээжин орох замдаа алга болсон юм.
Олон улсын эрлийн баг онгоцны ул мөрийг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт, далайн ёроолоор хайж буй. Дээрх эмэгтэйн өгсөн мэдээллийн дагуу Энэтхэгийн далайн хойд хэсэгт эрлийн ажлыг үргэлжл үүлэхийг Малайзын албаныхан хайгуулын багийг ахалж буй Австралийн зорчигч тээврийн аюулгүйн хорооноос хүсчээ.