Шоколадны үйлдвэрлэлээс бизнесийн гараагаа эхэлж, тэрбумтан болсон Петро Порошенко Украины Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 56 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэрбээр энэ сонгуулийг бүх украинчуудын ялалт хэмээгээд, “ОХУ-ын талыг баримтлагчдын мэдэлд буй Украины зүүн хэсэгт очиж, иргэдийн санаа бодлыг сонсох нь төрийн тэргүүний хувиар хийх анхны ажил байх болно” гэжээ. П.Порошенко иргэний дайны ирмэгт буй улс орондоо энхийг тогтоож, талцал, үл ойлголцол, улс төрийн мухардал, үймээн самууныг үгүй хийхийг хүсэж байна. Энхийг эрхэмлэх бодлогоо хэрэгжүүлэхийн тулд тэрбээр Украин улсыг Европын холбоотой ойртон нөхөрлүүлэхийн зэрэгцээ ОХУ-тай найрсаг харилцаатай болгож, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хоёр улсыг нэгдмэл байр суурьтай байлгахыг зорих гэнэ. Авсан саналаараа П.Порошенкотой хамгийн ойр дөхөж очсон нэр дэвшигч бол Ерөнхий сайд асан Юлия Тимошенко. Тэрбээр сонгогчдын 12.9 хувийн санал авсан бөгөөд урьдчилсан дүнг хүлээн зөвш өөрч, өрсөлдөгчдөө баяр хүргэжээ.
Мөн “Сонгууль амжилттай болсонд баяртай байна. Украинчууд ардчилал, эрх чөл өөнд итгэл алдрааг үй гэдгээ харууллаа” гэсэн байна. Ю.Тимошенкогоос гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг нар П.Порошенкод баяр хүргэжээ. Харин Украинд Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг удтал эсэрг үүцсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сонгуулийн дүнг хүндэтгэнэ” хэмээн санал хураалтын өмнө мэдэгдсэн нь шинэ Ерөнхийл өгчийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг байлаа. Кремлийн эрх баригчид ийнхүү “буулт хийсэн” нь Украины зүүн хэсэгт байдал хурцдах вий гэсэн болгоомжлолоос гадна П.Порошенкогийн нэр хүнд, байр суурьтай холбоотой гэж зарим ажиглагч үзэж байна. Парламентад олонтаа сонгогдож, Виктор Януковичийн Бүс нутгийн намыг байгуулалцаж явсан П.Порошенко түүнээс 2001 онд зам салж, Виктор Юшенкогийн Манай Украин намд “урважээ”. Тэрбээр 2004 оны Улбар хувьсгалын гол зохион байгуулагчийн нэг бөгөөд В.Юшенкогийн Засгийн газарт 2009- 2010 онд Гадаад хэргийн сайдаар, 2012 онд Эдийн засгийн хөгжил, худалдааны сайдаар хэдэн сар ажилласан туршлагатай улстөрч юм. Одоо ямар нэг нам, эвсэлд харьяалалгүй байгаа тэрбээр энэ сонгуульд “Шинээр амьдаръя” уриатай оролцсон. Улстөрчийн ийм тодорхой замналтайгаас гадна тэрбумтан болсон түүний замыг мөн “цэвэр” гэдэг.
Зөвлөлт засаг нуран унасны дараах хөл, толгой нь олдохгүй их хувьчлалын ачаар бэл бэнчинтэй болсон Украины бусад тэрбумтантай харьцуулахад П.Порошенко бизнесийн “эзэнт гүрэн”-ээ тоосго, тоосгоор нь босгожээ. Украины өнц өг булан бүрт байгуулсан амттаны дэлгүүрүүдийнхээ ашиг орлогоор хөрөнгөжиж, түүгээрээ автомашин, автобусны эд анги болон хөлөг онгоц үйлдвэрлэдэг аж ахуй нэгж үүд, мөн тэнцвэртэй мэдээлэл түгээдгээрээ танигдсан “Тавдугаар суваг” телевизийг ил тод худалдаж авсан нь түүнийг нэртэй бизнесмэн болгосон байна. Украинчууд түүнийг “Шоколадны хаан” хэмээдэг нь чухамдаа бизнесийнх нь гэрэл гэгээтэй талыг тодотгосон хэрэг. “Форбес” сэтгүүлийн тооцоогоор түүний хөрөнгө өнгөрсөн оны гурав2014 дугаар сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна.
Оросууд олноороо амьдардаг Одесс хотод төрж өссөн П.Порошенког төвийг сахигч гэж үздэг хүн олон ч, байдаг л нэг олигархи, барууны гар хөл хэмээдэг хэсэг ч бий. Юутай ч хаашаа хандах нь тодорхой бус байгаа Украин орныг аварна хэмээн түүнд олон нийт итгэл хүлээлгэлээ. Энэ сонгуульд Украины иргэдээс сонгуулийн насны 35.5 сая сонгогч бүртгүүлээд байснаас ердөө 60 орчим хувь нь санал хураалтад оролцсон. Тэр дундаа энэ сарын 11-нд Украинаас өрх тусгаарлах, эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, оролцогсдынх нь олонх “Тийм” гэсэн хариу өгсөн Донецк, Луганск муж дахь 5.1 сая сонгогч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй юм. Тиймээс дээр онцолсон “олон нийт” гэдэг үг Украины ард иргэдийг бүхэлд нь төлөөлөхгүй ч тус улсын хуулиар бол нийт сонгогчийн 60 хувиас 56 хувийн дэмжлэг хүлээнэ гэдэг хангалттай үзүүлэлт юм. “Босогчид” хэмээн барууныхны нэрийдсэн Оросын талыг баримтлагчдын дунд хүртэл “Шоколадны хаан”-д санал өгсөн хүн бий гэнэ. Донецк мужид оршдог Красноармейск хотын нэгэн сонгогчийн ярьснаар зүүн Украины олон орос иргэн энхтайвныг хүсэж, П.Порошенког дэмжсэн байна. “Нэг хэсэг нь террорист, нөгөө хэсэг нь фашист гэгдээд байгаа украинчуудад хэн хэнд нь хүлээн зөвшөөрөгдсөн түүн шиг хүн хэрэгтэй. Порошенко Орос, Европын аль алинтай найрсаг харилцаатай байхыг хүсдэг. Бид ч гэсэн үүнийг хүсэж байна” гэж тэрхүү сонгогч BBC агентлагт ярьжээ.
Г.ЛХАГВА