Банкны салбарт томоохон хэмжээний луйвар хийсэн тэрбумтан Махаварид Амир Хосравид оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна. Энэ хэрэгт хамаатай өөр гурван хүнийг ойрын үед цаазлах гэнэ. Хэд хэдэн компанийн хувьцааг худалдаж авах зорилгоор Ираны нэгэн томоохон банкнаас 2.6 тэрбум долларын зээл авахын тулд Хосрави 2007 онд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн аж. Нийтдээ уг хэрэгт 40 орчим хүн холбогдсоноос дөрвийг нь цаазлах, хоёрыг нь насаар нь, бусад нь 25 жил хорих ял оноосон байна.
Нүүрсний магнат Лю Ханийг гэмт хэргийн бүлэглэл байгуулсных нь төлөө Хятадын шүүх саяхан цаазаар авах ял оноосон билээ. Энэ байгууллагын гишүүд 1993 оноос гэмт хэрэг үйлдэж байжээ. 2013 оны гуравдугаар сараас БНХАУ-ын даргын албыг хашиж буй Си Зинпиний авлигын эсрэг зарласан дайны хүрээнд шийдсэн хамгийн дуулиантай хэргийн нэг нь энэ байсан гэж үздэг.