Газрын тосны магнат, Оросын тэр бумтан Михаил Ходорковский “Европчууд ОХУыг Украины хямралд буруутган, эдийн засаг, хамтын ажиллагааны элдэв хориг хэрэгжүүлж байгаа нь барууны орнуудын хувьд маш эрсдэлтэй алхам” гэлээ. BBC агентлагт өгсөн ярилцлага даа тэрбээр “АНУ болон Европын холбоо Оросын эсрэг шинэ хориг батлах тухай ярьж байна. Би л хувьдаа үүнийг дэмжих гүй” гэжээ. “Оросыг ганцаардуулж, хя хаж хавчихаас илүү Украинд энхийг тог тоох нь Европын эрх баригчдын хийх ёс той ажил” гэж М.Ходорковский мөн он цолсон байна. Түүний үзэж буйгаар В.Путин Ук раиныг эзлэх бодолгүй байгаа, хол боо ны засаглалыг дэмжиж буй украин иргэд В.Путинд захирагдахаа больсон гэнэ. Тэгээд ч Украины хямрал хурцадвал Оро сын төр засаг урьд урьдынхаас илүү дарангуйлсан шинж тэй болж мэдэх тул Орост хатуурхах хэ рэг гүй гэж М.Ходорковский ярьжээ. Тэрбээр нэгэн цагт Оросын тэргүүн баян байсан ч Кремлийн эрх баригчидтай үзэл бодлын зөрчилтэй болж, татвараас зайлс хийсэн хэргээр 10 жил торны цаана суусан. Түүнийг В.Путиний тушаалаар өнгөрсөн жил сулласан юм.