БНХАУ, ОХУын албаныхны олон жил зөвшилцсөн байгалийн хийн гэрээ батлагдсанаар Оросын төрийн өмчит “Газп ром” компанийн хувьцаа хоёр хувиар өслөө. Энэ нь барууны хоригоос болж өсөлт нь удааш раад байгаа Оросын эдийн засгийн хувьд сүүлийн сар гаруйн хугацаанд гараагүй таатай үзүүлэлт юм. 30 жил хэрэгжих гэрээ ёсоор Орос улс 2018 оноос Хятад руу жил бүр 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр гэрээнд заа сан “наймаа” 456 орчим тэрбум ам.долларынх гэж буй ч Хятад, Оросын аль аль нь энэ талаар тодорхой зүйл мэдээлээгүй байна. Өнгөрсөн 10 жилд Хятадын байгалийн хийн гол нийлүүлэгч нь Туркменистан улс байжээ.