Монгол Улсын Консерватор буюу олны нэрлэж заншсанаар Хөгжим бүжгийн коллежийн дотуур байранд цахилгааны утаснаас болж хүн амиа алджээ. Уг золгүй явдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст мөрдөн шалгаж буй аж. Үйл явдлыг харсан гэрчүүд “Энэ сарын 6-ны баасан гаргийн 12.30 цагийн үед ийм харамсалтай явдал боллоо. Сурагчдын дотуур байрны доод давхарт тогтсон усыг соруулж байх үед цахилгааны утас нь доош унасан. Ингээд усанд унасан цахилгааны утаснаас болж 47 настай иргэн Б золгүйгээр амиа алдсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн энэ өдөр Хан-Уул дүүргийн нутаг, “Пийс таун” хотхоны 16 давхраас хүн унаж нас барсан байна.
Г.ОРЧЛОН