Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 36 сумд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 55 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослынх байжээ. Үүний дотор ахуйн хүрээний түймэр 54, ой, хээрийнх нэг бүртгэгдсэн байна. Мөн үер, хүчтэй салхитай холбоотой болон мялзан өвчин гарсан дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амийг аварсан гэнэ. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас таван хүн нас барж, таван иргэн гэмтжээ.