Дорнод аймгийн Хэрлэн сумын II багийн 1-3 дугаар гудамжны айл өрх усанд автсан гэх дуудлага аймгийн онцгой байдлын байгууллагад уржигдар иржээ. Хэрлэн гол эргээ хальж үерлэсний улмаас нийтийн эзэмшлийн зам, талбай, айл өрхийн байшин, гэр, хашаа усанд автсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах болон Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид, Нийтийн аж ахуйн газар, Хэрлэн сумын ЗДТГ-ын ажилтнууд хамтран 43 иргэнийг аюулгүй газар луунүүлгэн шилжүүлжээ. Мөн 15 өрхийн 12 байшин, гурван гэрийн эд хогшлыг зөөвөрлөсөн байна.