Иран 24 цагийн дотор Израиль руу довтолж магадгүй гэж Fox News эх сурвалжаас иш татан мэдээлэв.
АНУ-ын тагнуулын шинэ мэдээгээр энэ пүрэв гаригт товлогдсон барьцаалагсдыг суллах, гал зогсоох хэлэлцээр эхлэхээс өмнө Иран Израиль руу дайрч магадгүй байна.
Вашингтоны үзэж байгаагаар ХАМАС-ын улс төрийн товчооны удирдагч Исмаил Ханиегийн амийг хөнөөсөн хэргийн өшөөг авах гэсэндээ Тегеран Израиль руу дайрч магадгүй аж.
Эх сурвалжийн мэдээлснээр Ираны пуужин болон нисгэгчгүй нисэх хүчний ангиудын бэлтгэлийн түвшин 2024 оны 4-р сард Израилийн нутаг дэвсгэр рүү довтлохоос өмнөх хэмжээнд хүрсэн байна.
Ираны дээд удирдагч Али Хаменеи Палестины Хамас хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Ханиег алсны хариуд Израилд шууд цохилт өгөх тушаал өгсөн гэж 7-р сарын 31-ний орой “New York Times” сонин эх сурвалжаас иш татан мэдээлсэн.
Дараа нь НҮБ-д суугаа Ираны байнгын төлөөлөгч Амир Саид Ирвани Аюулгүйн зөвлөлийн хурал дээр хэлэхдээ, Тегеран олон улсын хуулийн дагуу , шаардлагатай гэж үзвэл Ханиягийн амийг хөнөөсөн хэрэгт хариу өүзүүлэхийн тулд өөрийгөө хамгаалах эрхтэй гэжээ