Хятадад А Бао гэдэг 30 настай эр 104 хоног ажиллаж, ганцхан өдөр амраад нас баржээ. Энэ тухай South China Morning Post мэдээлэв.
Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн компанид дотоод засалчнаар ажиллах нэг жилийн гэрээ байгуулж, Хятадын зүүн хэсгийн Жэжян мужийн Жоушань хотод томилогджээ.
А Бао 2-р сараас 5-р сар хүртэл өдөр бүр ажилласан бөгөөд нэг л өдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд амарчээ. Тавдугаар сарын 25-нд түүний биеийн байдал муудсаны улмаас ажилдаа явж чадаагүй байна. 5-р сарын 28-нд залуугийн бие дахин муудаж эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар түүнд амьсгалын замын халдварт өвчин, хүчил төрөгчийн хурц дутагдал гэсэн онош тавьжээ.
А Бао .-р сарын 1-нд тэр хүн нас барсан байна.
Урьдчилсан мөрдөн шалгалтын явцад халамжийн албаныхан А'Баогийн өвчнийг түүний ажилтай холбоотой гэж үзэх боломжгүй хэмээн мэдэгджээ. Өвдсөн цагаасаа нас барах хүртэл 48 цаг өнгөрсөн гэж мэдэгдэлд дурджээ.
Мөн ажил олгогчийн зүгээс эрүүл мэндийн өмнөх хүндрэл, эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь хийлгээгүйн улмаас нас барсан гэж мэдэгджээ. Үүнээс гадна тус компани ажлын ачааллыг боломжийн хэмээн үзжээ. Тэдний зүгээс мэдэгдэж буйгаар талийгаач сайн дураараа илүү цагаар ажиллаж байв.
А'Баогийн гэр бүл ажил олгогчийг хайхрамжгүй хандсан гэж буруутган, шүүхэд ханджээ.
Шүүх ажил олгогч компанийг БНХАУ-ын хөдөлмөрийн хууль тогтоомжийг /өдөрт дээд тал нь найм, долоо хоногт дунджаар 44 цаг ажиллах ёстой/ зөрчсөн гэж үзсэн байна.
Өндөр ачаалалтай хөдөлмөр нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж шүүх үзэж, А Баогийн нас барсан явдлын хариуцлагын 20% хувийг ажил олгогч компани хариуцах болжээ.