Энэ оны наймдугаар сарын 06-ны шөнө 02 цаг 20 минутад “ГССҮТ-д автомашинд дайруулсан хүн ирээд эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
Дээрх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад энэ оны наймдугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Г” нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай хэвтэж байхад иргэн “Б” нь Prius-20 маркийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргажээ.
Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Б” нь иргэн “Г”-ийн дээгүүр давж, амь хохирогчийг чирч замаас гарган хэргийн газрыг орхин зугтаасныг илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.