Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.318, мөрдөн байцаалтын 2.853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 371 хэргийг хүргүүлсэн аж. Үүнээс:
Нэр бүхий иргэн нь энэ оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон барилгын баруун талд байрлах авто зогсоол дээр Оросын Холбооны Улсад цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн 9*18 мм-ын голчтой, их бие болон замагийн 204420**** дугаартай байлдааны зориулалттай гол төмөр гар аргаар суурилуулсан галт зэвсгийг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдан борлуулахыг завдсан гэх хэрэгт иргэн Н.Б-г энэ оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.