Сэлэнгэ аймгийн Мандал сум Минжийн хангай багийн Гурван салаа гэдэг газарт “Хараа голын усанд хүний цогцос байна” гэх дуудлага мэдээллийг долдугаар сарын 18-ны өдрийн 15.22 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан аж.
Дуудлагын дагуу Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ажилласан байна. 15:36 цагт алба хаагчдыг очиход нэр, нас нь тодорхойгүй, ойролцоогоор 60 орчим насны эрэгтэй хүний цогцос усны мандалд хөвж байсныг гарган Мандал сумын цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.