Токиогийн олимпын аварга, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт, Ази тивийн хошой аварга Японы чөлөөт бөхийн тамирчин Такүто Отогүро, “Афин-2004” зуны олимпын наадмын хүрэл медальт дасгалжуулагч Иноүэ Кэнжи, Кэйсүкэ Отогүро нарын хамтаар манай улсад өнгөрсөн амралтын өдөр иржээ. Тэд Монголын чөлөөт бөхийн олимпын шигшээ багийн бэлтгэлд оролцож буй юм. Такүто Отогүро ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Т.Тулгын гол өрсөлдөгчдийн нэг. Манай бөхчүүдтэй Энэтхэг, Япон, ОХУ-ын тамирчдаас олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Рави Кумар, ДАШТ-ий мөнгөн медальт Дээпак Пуниа, Энэтхэгийн чөлөөт бөхийн шинэ од Сүжит Сүжит нар хамт бэлтгэл базааж байгаа аж.