Сэтгүүлч Баасанжавын Отгон өөрийн цахим хуудсаараа дамжуулан МАН ялаагүй гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр "МАН ялаагүй
Харин МАН-АН-д ҮГҮЙ гэж хэлсэн нь олонхи байсан шүү.
Нийт сонгогчдын дөнгөж 35 хувийн санал авчихаад МАН олонхи болсонд өөрийгөө тооцож болохгүй.
Саналаа өгсөн 1,4 сая хүнээс
МАН-д 500,000 буюу 35%
АН-д 430,000 буюу 30.7%
Бусад нам, эвсэлд 470,000 буюу 33.6% нь өгчээ.
Нийт сонгогчдын 65 хувь нь МАН-д ҮГҮЙ гэж хэлжээ.
Харамсалтай нь манай сонгуулийн тогтолцооноос болж МАН-АН-д алинд нь ҮГҮЙ гэж хэлсэн 33 %-ийн саналыг 20 гаруй жижиг нам хуваасан. Ингээд тэднээс бараг ялгаагүй санал авсан МАН олонхи гэж өөрийгөө эндүүрч байна. Сонгогчдын саналыг хуваах гэж олон жижиг нам зориуд байлгадагийг цэгцлээгүй цагт сонгогчын санал хуваагдаж, МАН-АН оршсоор байх болно.
Бүр нарийн яривал:
Сонгууль өгөх насны нийт 2,2 сая иргэн байна.
Тэднээс МАН-д ердөө 22% нь өгсөн.
МАН-д 500,000 буюу 22,7%
АН-д 430,000 буюу 19,6 %
Нийлээд нийт сонгогчдын дөнгөж 40% нь МАНАН-д өгчээ.
Харин үлдсэн 60% нь МАН-АН-г дэмжээгүй.
Бусад нам, эвсэлд 470,000 дээрээс нь 800,000 нь сонгуульд оролцоогүй.
Сонгуульд оролцоогүй хүмүүсийг МАН-АН-ын төлөө өгөхийг хүсээгүй гэж ойлгож болно.
Ингээд /Бусад намуудад өгсөн /470,000+800.000 / сонгуульд оролцоогүй/= 1.2 сая хүн буюу бараг 60 хувь нь МАН-АНг дэмжээгүй.
Гэтэл нийт сонгогчдын нийлээд 40-хөн хувийн саналаар МАН-АН дахиад төрөө барина.
Дүгнэлт: Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөгүй цагт ард түмний хүсээгүй МАН-АН төр барьсаар байна
Үүнийг МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш П.Мягмар Цэнхэр үст Цэрэнгийн лайваар маш тодорхой тайлбарласан шүү" гэлээ.