Нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн машин руу цагдаа нар дайрч орон, үзлэг хийсэн гэх мэдээлэл тархсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага мэдээлэл өглөө.
Тодруулбал, Дорноговь аймгийн цагдаагийн газарт энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 20:00 цагт МАН-ын дэмжигч иргэн О-гоос “Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МАН-ын хорооны байрны гадна талд машинтай үл таних хүмүүс дрон нисгэн зураг аваад байна, шалгаж өгнө үү” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлага, мэдээллийг шалгахад тээврийн хэрэгсэлд байсан иргэдээс УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн медиа багт ажиллаж байгаа хүмүүс байна гэж тайлбарласан. Тухайн үед нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан ирж, өөрийн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл болохыг мэдэгдсэн. Иймд шалгалтын ажиллагааг зогсоожээ.