УИХ-ын ээлжит сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-аас өчигдөр мэдээлэл хийв.
2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 786 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нь315, зөрчлийнх нь 471 байсан гэнэ. Нийт гомдлын 608-ыг нь шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 178 мэдээллийг өдгөө шалгаж буй аж. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдлын 65.8 хувь нь сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолсон юм.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн