МУБИС-ийн орчимд замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийн бие гэнэт муудаж, таталт өгсний улмаас зам тээврийн осол гаргажээ. Тодруулбал, автомашин жолоодож байх үедээ таталт өгсний улмаас замын хажуугийн ногоон байгууламж мөргөж зогссон байна. Ослын улмаас хүн бэртээгүй бөгөөд жолоочийг нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн гэнэ. Түүнчлэн биеийн байдал нь сайжирсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.
Бэлтгэсэн А.Үүл