Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлдээ Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амиа алдсан талаар мэдээлэв.
Тодруулбал, өчигдөр буюу зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө “Сант суманд гадны нөлөөтэй хүн нас барлаа” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сант сумын Ардчилсан намын дарга Б нь гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Ардчилсан намынхны хэлж буйгаар хэрэгтэн нь МАН-ын ухуулагч О гэгч этгээд байсан аж.
Бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.