Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан Камбожийн тамирчидтай Улаанбаатар хотод энэ сарын 11-нд нөхөрсөг тоглолт өрнүүллээ. Манайхан өмнөх долоо хоногт тус улсын Пномпень хотод болсон тоглолтод 2:0-ээр ялагдсан юм. Тэгвэл нутгийнхаа хөлбөмбөгийн ногоон талбайд болсон тоглолтод манайхан 2:1-ээр буулган авав. Тоглолтын эхэн үед эсрэг багийнхан гоол оруулж хошуучилсан ч хоёрдугаар үед манай тоглогчдоос Н.Наранболд гоол оруулж оноо-ны харь цааг тэнцүүлсэн. Г.Гантогтох 61 дэх мину тад дахин гоол хийснээр хожлын салхийг өөрийн талд эргүүлэв.
Энэ удаагийн тоглолт нь Азийн АШТ-ий урьдчилсан шатны плей-оффт Зүүн Тимортой өрсөлдөх томоохон тэмцээний өмнө болсноороо онцлогтой. Аргентины мэргэжилтэн Феликс Г.Далмасын удирдлагад бэлтгэл базаадаг Камбожийн шигшээ дэлхийн чансааны 179-д жагсдаг. Японы мэргэжилтэн Ичиро Оцүка дасгалжуулагчтай Монголын тамирчид 191-т бичигдэж буй. Манайхан 2022 онд Йемений шигшээг хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 2:0-ээр илүүрхсэн. Тэгвэл дараа жил нь Гүржийн Батуми хотод болсон тэмцээнд багийнх нь эсрэг гоол оруулсан юм.