Монгол, БНАЛАУ-ын гадаад худалдаа 2020 онд 813.2 мянган ам.доллар байсан бол 2023 онд 20.37 мянган ам.доллар хүртлээ буурчээ. Тус улсаас манайд 2012 онд дотоодын хэрэгцээний цагаан будаа, элсэн чихрийн нишинг тариалахад зориулж 10 мянган га газрыг урт хугацааны түрээсээр олгохоор тохиролцов.
Мөн 2007 оны есдүгээр сараас эхлэн хоёр улсын бүх төрлийн паспорттой иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог болсон. 2023 оны байдлаар Монгол Улсын 41 иргэн БНАЛАУ-д, Лаос улсын 63 иргэн оршин сууж байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын 80 иргэн Лаос улсад зорчсон бол БНАЛАУ-ын 183 иргэн Монгол Улсад зорчжээ.
Харин боловсролын хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны байдлаар 16 монгол оюутан БНАЛАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Вьентянд суралцаж байна. Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр 59 лаос оюутан Улаанбаатар хотноо суралцаж байгаа аж.