Вьетнам улсын Ханой хотод зохион байгуулсан аэробик гимнастикийн Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтын салхийг 12- 14, 15-17 насныхан хагалсан. Эх орноо төлөөлж өрсөлдсөн Монголын тамирчдаас МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Гэйнер” багийн тамирчид 15-17 насныхны ангиллын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэдний амжилтыг аэробик бүжгийн багийнхан буухиалж дээрх насны ангиллын бүжгийн төрөлд мөн III байрт шалгарч, шагналын тавцанд зогсов. Тус тэмцээнийг Монголоос олон улсын шүүгч Э.Анхбаяр, Б.Сумьяадорж нар дэнсэлж байна.