Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11-12-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох аж. Энэ нь БНАЛАУ-ын Төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болж буй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу юм.
Бэлтгэсэн У.Наран