Казахстаны Ленгер хотод үргэлжилж буй, өсвөр үеийн Төв Азийн багийн АШТ-д манайхаас бадминтоны тамирчид ур чадвараа сорьж буй. Тус тэмцээнд оролцохоосоо өмнө манайхан Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргиз, Ираны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тамирчдын нэгдсэн бэлтгэлийг Азийн бадминтоны холбооны дасгалжуулагч Тана Арикришнан ахалж, туслах дасгалжуулагчаар ОУХМ М.Золзаяа ажиллажээ. 15 хүртэлх насны ангилалд оролцсон манай тамирчид гурван тоглолт хийнэ. Тэд Тажикистаны багийг 5:0-ээр хожиж, эхний ялалтаа авав. Тус тэмцээний өмнө олон улсын шүүгчийн сургалтад манай улсаас хоёр шүүгч хамрагдаж, шалгалтаа амжилттай өгчээ. Олон улсын шүүгчийн эрх гардсан шүүгчид тэмцээн дэнсэлж байна.