Цахим орчинд нэр нүүрээ нуусан хуурамч хаягаас бусдын нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдах тохиолдол гарах болсон. Тэгвэл олон жил “Хас заяа” гэх хуурамч сошиал хаягаар бусдыг доромжилдог, хувийн нэр төрд халддаг хаягийг ажиллуулдаг байсан Г.Санчир тэргүүтэй нөхдүүдийг саатуулжээ.
Тодруулбал, Г.Санчир нь "Дээдсийн амьдрал" сонины эрхлэгчээр ажиллаж байсан гэх, мөн сүүлийн жилүүдэд хуурамч хаягууд ажлуулан түүгээрээ дамжуулан хууль бусаар орлого олдог байсныг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлжээ.
Харин хар пиар хийдэг, өдөөн турхирдаг, хууль бус үйлдэлд уриалдаг гэх олон үндэслэлээр Тагнуулын байгууллагаас дээрх хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Ямартай ч ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас дээрхийн адил үйлдэл хийж худал мэдээлэл түгээсэн, хүн доромжилсон, нэр хүндэд нь халдсан бүлэглэлүүдийг илрүүлэх ажиллагаа хийгдэж байгаа аж.