Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Л.Гүрсэдийн 80 насны ойд зориулсан “Сэтгэл шингэсэн өнгө” хүндэтгэлийн үзэсгэлэнг маргааш нээнэ. Уг үзэсгэлэнг Уран зургийн галерейд зургаан хоногийн хугацаанд дэлгэж, олон нийтэд толилуулах аж. Түүний “Эхийн хөрөг” бүтээлийг Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалдаг юм байна. Уг бүтээлээс гадна хувийн архив дахь уран зургуудыг нь энэхүү үзэсгэлэнгээр толилуулах гэнэ. Тэрбээр бүтээлдээ монголчуудын ахуй амьдрал, нийгмийн бугшсан асуудлыг түлхүү тусгадаг уран бүтээлч юм. Мөн шог болон хөрөг зураг олныг туурвижээ.
Бэлтгэсэн А.Үүлэн