Монголын биллиардын холбоо болон “147” клубийнхэн хамтран снүүкер биллиардын УАШТ-ийг насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүд, мөн мастерс буюу 40, ахмадын буюу 60- аас дээш насныхны ангилалд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан байна. Тус тэмцээнд 120 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд “Метро пүүл” клубийн тамирчин, ОУХМ Э.Тэмүүжин түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2016, 2017 онд болсон пүүл биллиардын залуучуудын ДАШТ-д оролцож, хошой мөнгөн медаль эх орондоо авчирч байв. Эмэгтэйчүүдээс тив, дэлхийн хүрэл медальт, “Элит” клубийн тамирчин Б.Нарантуяа улсын аварга болов. Тэгвэл мастерс ангилалд Н.Баатархүү, ахмадынхад Ж.Энхбаатар тэргүүн байрт шалгарсан юм.
Энэ удаагийн тэмцээнд улсын аваргаар тодорсон тоглогчид Азийн снүүкер биллиардын холбооноос манай улсад есдүгээр сард зохион байгуулах ДАШТ-д оролцох эрх гарджээ.