ХЗДХ-ийн дэд Б.Солонгоо “Улс, төрийн нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж, эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хамгаалах ажлын хэсгийн хурал дөрөвдүгээр сарын 26-нд болсон. Тус хурлаар яригдсан саналуудыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийг хянан үзээд, тухайн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргах асуудлыг сөхсөн. Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр өнөөдөр ч нууцад байна. Ерөнхий сайдын зүгээс тагнуул холбогдох байгуулагад тус асуудлаар үүрэг өглөө. АТГ-аас УИХ-ын гишүүн асан С.Зоригын амь насыг хохироосон 830142 дугаартай хэргийг төрийн нууцаас 2021 оны гуравдугаар 31-нд гаргасан. Үндсэн асуудал төрийн нууцаас гарсан учраас эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг гаргах боломжтой гэж үзэж байна. Үүнийг төрийн болон ОН албаны нууцын тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ. Цаашид дээрх иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах асуудлыг олон улсын хүний эрхийн багууллагатай хамтран ажиллана” гэж онцоллоо.