13 настай охиныг цагдаа нар бүлэглэж хүчиндсэн байж болзошгүй хэмээн бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус цагдаа нарын нэгийг нь цагдан хорьжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Тус шүүх прокурорын саналыг 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.