Монголын хөл бөмбөгийн дээд лиг энэ сарын 2-нд эхэлнэ. Тус лигт тоглох легионерууд манайд иржээ. Тухайлбал, олон жил тоглосон туршлагатай тамирчдаас Б.Энхтулга, мөн япон легионер Юши Кавагүчи нар энэ удаа “Төв азарганууд” багийн эгнээнд нэгджээ. Тэгвэл “Брера илч” багт хөл тавьсан шинэ легионер Аото Сайто жигүүрийн байрлалд, аргентин тамирчин Агустин Мациел хагас хамгаалагчаар тоглох нь.
Ташрамд дурдахад, футзалын эмэгтэйчүүдийн лигийн тэмцээн эхэлсэнтэй холбоотойгоор тоглолтын чанарыг сайжруулах зорилгоор клубүүдийн төлөөллүүдийг хамруулсан төлөвлөгөөт уулзалт зохион байгуулж, зарим шийдвэр гаргажээ. Лигийн ахлах дасгалжуулагч нь тэмцээн зохион байгуулах журамд заасан шаардлагыг хангасан байх юм. Түүнчлэн туслах дасгалжуулагч нь дасгалжуулагчийн зэрэглэлтэй байж болох аж. Эдгээр заалтыг хойшид Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын эмэгтэйчүүдийн лигт тогтмол мөрдөх нь.