“KTM Mongolia” клубийн тамирчин, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ П.Мөрөн “Abu Dhabi desert challenge” тэмцээнд хурд сорихоор АНЭУ руу хөлгийн жолоо залах нь. Тэрбээр мото спортын “Дэлхийн цом” болох “World rally-raid championship”-ын хоёр гараанд оролцож, “Дакар ралли-2025”-д дэлхийн шилдгүүдтэй уралдах эрхийн төлөө өрсөлдөнө. Манай тамирчин өмнө нь ОХУ-ын Зүүн Сибирь болон Эрхүү, Ангарск, Улаан-Үд хотод 2015 онд зохион байгуулсан олон улсын тэмцээнд түрүүлж байв. Тэгвэл 2021 онд “Silk way rally” олон улсын уралдааны “Rally2”, Junior 25” ангилалд тус бүр аваргалж, шилдэг 10 тамирчинд олгодог цом гардсан юм. Үүнээс гадна эх орондоо болсон “BAJA Mongolia”, “Master rally”, “Mongol rally” УАШТ, “SSER organisation”, “Rally Mongolia” зэрэг томоохон тэмцээнд тэргүүн байрт шалгарсан удаатай.